2019 оны хувцасны чиг хандлага, тэдгээрийг хэрхэн зөв сонгож хэрэглэх вэ?
2019 оны хувцасны чиг хандлага, тэдгээрийг хэрхэн зөв сонгож хэрэглэх вэ? mmix.mn цахим хуудасны зүгээс 2019 оны загварын чиг хандлага, түүнийг хэрхэн зөв сонгон хэрэглэх талаар сургалт зохион байгуулах гэж байна. Цаашид улирал бүр шинэ загварын чиг хандлагын талаар мэдээ мэдээлэл хүргэх болно. Өнөө үед хувцас нь хувь хүнийг илэрхийлэх нэрийн хуудас болсон билээ. Тиймээс цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд орчин үеийн хувцас загварын чиг хандлагын талаар мэдээлэлтэй байх нь зайлшгүй чухал юм. Учир нь хүн үзсэн, харсан, сонссон мэдлэг мэдээлэлийнхээ хүрээнд сэтгэдэг. Мэдээлэлгүй байдлаасаа болж нэг л мэдэхэд шүүгээгээрээ дүүрэн хэрэглэгдэхгүй хувцастай, мөнгөө хэрэггүй зүйл худалдан авахад зарцуулсан байдаг. Мөн хүн бүрийн өгөгдөл өөр, хоорондоо ялгаатай биеийн жин, өндөр, биеийн галбиртай байдаг учир шинэ загвар болгон хүн болгонд зориулагдсан, зохимжтой байдаггүй. Гол түүнийг өөртөө тохируулан ...