2019 оны хувцасны чиг хандлага, тэдгээрийг хэрхэн зөв сонгож хэрэглэх вэ?
2019 оны хувцасны чиг хандлага, тэдгээрийг хэрхэн зөв сонгож хэрэглэх вэ?
mmix.mn цахим хуудасны зүгээс 2019 оны загварын чиг хандлага, түүнийг хэрхэн зөв сонгон хэрэглэх талаар сургалт зохион байгуулах гэж байна. Цаашид улирал бүр шинэ загварын чиг хандлагын талаар мэдээ мэдээлэл хүргэх болно.
Өнөө үед хувцас нь хувь хүнийг илэрхийлэх нэрийн хуудас болсон билээ. Тиймээс цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд орчин үеийн хувцас загварын чиг хандлагын талаар мэдээлэлтэй байх нь зайлшгүй чухал юм. Учир нь хүн үзсэн, харсан, сонссон мэдлэг мэдээлэлийнхээ хүрээнд сэтгэдэг. Мэдээлэлгүй байдлаасаа болж нэг л мэдэхэд шүүгээгээрээ дүүрэн хэрэглэгдэхгүй хувцастай, мөнгөө хэрэггүй зүйл худалдан авахад зарцуулсан байдаг.
Мөн хүн бүрийн өгөгдөл өөр, хоорондоо ялгаатай биеийн жин, өндөр, биеийн галбиртай байдаг учир шинэ загвар болгон хүн болгонд зориулагдсан, зохимжтой байдаггүй. Гол түүнийг өөртөө тохируулан зөв сонгож хэрэглэж нь ухаалаг үйлдэл болно.
Ухамсаргүйгээр моодыг даган дууриасанаар моодны золиос болох эрсдэлтэй байдаг. Ингэснээр таны хувь хүний онцлог зүйл үгүй болсоноор бусдад буруугаар ойлгогдох, өөрт болон тухайн орчиндоо зохимжгүй хувцасласнаар тав тухгүй байдлыг мэдрэх, буруу сонголт хийсэнээр тухайн хувцас хэрэглэгдэхгүй байх нь эдийн засгийн хувьд алдагдалтай байх зэрэг олон сөрөг үр дагаваруудыг дагуулдаг.

Тиймээс манай mmix.mn цахим хуудасны зүгээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Сургалтанд суусанаар та орчин үеийн хувцасны чиг хандлага түүнийг ойлгох, ингэснээр өөрийн онцлогт тохируулан ухаалгаар хэрэглэх, дэлгүүр хэсэх үедээ олон сонголт дундаас өөрт хэрэгтэй зөв сонголтыг таних чадвар тань нэмэгдэхэд тустай байх болно.
Сургалт 2019.03.30-ны өдөр буюу хагас сайн өдөрийн 15:00 цагаас эхлэн 1 цаг үргэлжлэх болно.
Сургалт зохион байгуулагдах газар : Startup terminal center
Төлбөр: 10000 төг
Холбогдох утас: 95950082
Хүний тоо хязгаартай тул урьдчилан төлбөр төлсөнөөр бүртгэл баталгаажих болно.

Comments
Post a Comment